Япон Улсын Гадаад хэргийн сайд шинэ нисэх буудлыг шуурхай барьж дуусгахад анхаарахаа мэдэгдлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын концессын гэрээ байгуулах яриа хэлэлцээ амжилттай болж, талууд зарчмын тохиролцоонд хүрээд буйг хоёр тал сайшааж, нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар эрчимтэй ажиллахаар тохирчээ.

Энэ хүрээнд ирэх долдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газар Хөшигийн хөндийд баригдсан олон улсын нисэх буудлыг Японы талд хүлээлгэн өгөх ёслол болох юм байна. Энэ нь Хөшигийн хөндийд Монгол Улсын Засгийн газрын оролцоотойгоор хийх бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байгаа гэсэн үг юм байна. Тиймээс төслийг Японы талд концессын гэрээгээр хүлээлгэн өгөх аж. Ингэснээр Японы тал олон улсын нисэх буудалд бүтэн жилийн хугацаанд тест хийж, бүх үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах ажээ.

Сэтгэгдэл бичих