ХНХ-ын сайд С.Чинзориг: “Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхэлнэ

Капитал” банк татан буугдсантай холбоотой нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг гацаанд ороод байгаа. Эл асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Монголбанкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлийн хүсэлтээ гаргахаар ажиллаж байгаа аж.

ХНХ-ын сайд С.Чинзоригийн тайлбарласнаар “Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхлэх юм байна.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах үүднээс хуулийн хүрээнд Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаасыг худалдан авахаас гадна арилжааны банканд байршуулдаг бөгөөд нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг Монголбанкны бодлогын хүүн дээр нэмэх нь 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулахаар яригдаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих