Сэрэмжлүүлэг: Сэлбэ голоос цогцос олджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Сэлбэ голд 1 эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг  Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж нэр хаяг тодорхойгүй / 40 орчим насны, эрэгтэй/ хүний цогцсыг цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө, маргаашдаа  буюу 16, 17-нд  төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно.

 

Иймд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж:

 

-Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,

 

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

 

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

 

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

 

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

 

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

 

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих