Саатсан нислэгүүдийн цагийн хуваарь гарчээ

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан "МИАТ" ХК-ийн олон улсын бүх нислэг хойшлогдсон байгаа билээ. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 16-ны өглөө өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонконг, Бээжин, Токио, Москва, Берлин, Пусан чиглэлийн нислэгүүд хойшлогдож, орой 20.00 цагт Улаанбаатараас хөөрөхөөр болсон гэдгийг тус компанийн мэдээллийн лавлагааны төв мэдээлэв.

Зорчигчдын анхааралд-нислэг саатлын мэдээлэл

Улаанбаатар хотын цаг агаарын таагүй нөхцлийн улмаас 06 дугаар сарын 16-ны өдрийн ХонгКонг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаж доорхи хуваарийн дагуу нисэхээр боллоо.

Улаанбаатар-ХонгКонг чиглэлийн ОМ297 аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:10 цагаас,
Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг 6-р сарын 16-ны 20:05 цагаас,
Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:35 цагаас,
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг 6-р сарын 17-ны 02:30 цагаас,
Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг 6-р сарын 17-ны 05:00 цагаас тус тус хөөрөх боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас лавлана уу.

Сэтгэгдэл бичих