Лүн сум хүрэх засмал зам цөмөрчээ

Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 дахь километрт үерийн улмаас засмал зам цөмөрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Image may contain: bird, sky, ocean, outdoor and water

Иймд Тээврийн цагдаагийн албанаас эл замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд, Улаанбаатар хотоос гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийг буцаан татах, орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийг хот, суурин газар байршуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Image may contain: outdoor

Автозам хэрэглэгчдийн анхааралд, өнөө шөнө Дархан, Сэлэнгэ аймгийн өмнөд хэсэг, Төв аймгийн хойд хэсгээр, маргааш Дархан, Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг болон Багануур, Налайх дүүргийн нутгаар хүчтэй аадар бороо орох тул хөдөө орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Хогийн хулгайч Дамба-Очир - 103.229.120.342019-06-16 14:55:06

Дамба-Очирын балаг хэзээ арилах вэ? Дамба-Очирын барьсан зам чанаргүй, хуурамч, хулхи байсан нь батлагдаж байна. Дамба-Очирын их хатан буюу хөгшин эхнэр Цэгмид нь царай муутай, бие байхгүй, ааш муутай, ажил муутайн балгийг яах вэ? Залуу эхнэр нь ямар салбарын нь хариуцдаг юм бол? Аягүй л бол нөгөө хүүхэд алдаг Очир төв зочид буудал байх.