"Лүн сумын цахилгааныг холбохоор "Өндөр хүчдэл түгээх төв"-ийн засварын бригад ажиллаж байна"

Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас өчигдөр 15:40 цагийн орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.

Үүний улмаас Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдсон байна.

Өчигдөр 20:20 цагийн байдлаар шугамын гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн "Өндөр хүчдэл түгээх төв"-ийн засварын бригад ажиллаж байна гэж УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-аас мэдээллээ.

Мөн  хүчтэй салхины улмаас ЦДҮС ТӨХК-ийн 110 кВ-ын Сэлбэ дэд станцад гэмтэл гарч СБД, ЧД-ийн 19-хороо Зуслан чиглэлийн хэрэглэгчдийн цахилгаан хангамж 18:25-19:30 цагийн хооронд доголдсон байна. Гэмтлийг ЦДҮС ТӨХК-аас богино хугацаанд засварлаж хэвийн болгожээ.


Сэтгэгдэл бичих