Доржийн гудамжийг 14 хоног хэсэгчлэн хаана

Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг "Беринг" ХХК өргөтгөн шинэчилж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш дараах хуваариар зам хаахаар Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай тус тус зөвшилцөн шийдвэрлэжээ.
8 сарын 16 - 8 сарын 21 - Монелийн уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 400 метр замыг хааж, бохир усны шугамыг шинэчлээд замын хучилт хийж нээнэ.
8 сарын 21 - 8 сарын 24 - Сэлэнгэ зочид буудлын баруун талын гарцнаас Хил хамгаалах албаны уулзвар хүртэл 210 метр зам хааж, борооны ус зайлуулах шугам, цементээр бэхжүүлсэн суурь, замын хучилтын ажил хийж нээнэ.
8 сарын 24 - 8 сарын 29 - Хил хамгаалах албаны уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 740 метр зам хааж, цэвэр усны шугам татаад цементээр бэхжүүлсэн суурийн ажил, замын хучилтын ажлыг хийж нээнэ.

Сэтгэгдэл бичих