Америкт Оросын сноубордын тамирчинг буудан хороожээ


 

Америкийн Лос Анжелес хотноо Оросын сноубордын шигшээ багийн тамирчин Дмитрий Кольцовыг буудан алсан тухай “Los Angeles Times” сонинд мэдээлжээ.

Ретт Маккензи Нелсон гэгч этгээд тамирчин руу машиныхаа цонхоор буудсан аж. Дмитрий Кольцов газар дээрээ амьсгал хураажээ.

Гэмт хэрэгтэн түүнчлэн Лос Анжелесийн нэгэн дүүргийн цагдаагийн газрын даргыг алж, дэлгүүр, шатахуун түгээх станц дээрэмдсэн гэнэ.

Дмитрий Кольцов 31 настай байсан ба сноубордын төрөлд Оросын цом, аварга шалгаруулах тэмцээнд тус тус аваргалж байжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих