Борис Жонсон кокаин хэрэглэж байснаа хүлээжээ

 Одоо Их Британийн ерөнхий сайдын сонгуульд тэргүүлж байгаа  Лондон хотын дарга  асан, тус орны  ГХЯ-ны тэргүүн асан Борис  Жонсон кокаин хэрэглэж байснаа хүлээсэн тухай британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

 

Өмнө нь сэтгүүлчид түүнээс  мансууруулах бодис хэрэглэж байсан эсэх тухай асууж  байхад, тэр хариулт өгөхөөс бултаж байжээ.

 Би 19 настай байхдаа  ганцхан удаа л хэрэглэж байсан гэж Жонсон онцлон тэмдэглэсэн байна.

 Бидний улс төрийн кампанит ажлыг,  бид хүмүүст, манай аугаа их эх орны хувьд  юу хийж болохыг  тэдний олонхи сонирхож байгаа нь мэдээж хэмээн би бодож байна” гэж түрүүнд нь тэр сэтгүүлчдэд мэдэгдэж байжээ.

 

С.Инда

 

 

Сэтгэгдэл бичих