Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгуулагдлаа

2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 14/01 дүгээр тогтоолыг үндэслэн түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс байгуулагдлаа.

Тус комиссын даргаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал, гишүүдээр Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн, нарийн бичгийн даргад Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн Захиргаа, санхүү, хуулийн хэлтсийн дарга нарыг томилсон байна.

Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийн холбогдох хууль тогтоомж, журмын дагуу сонгон шалгаруулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэг болголоо.

image


Сэтгэгдэл бичих