Камбожийн төлөөлөгчид манай өрсөлдөх чадварынхнаас туршлага судлав

  Камбож Улсын Бантие, Оддар, Фрех зэрэг гурван аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын төлөөлөл оролцсон нийт 14 хүн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.  

Тус төлөөлөгчид нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Камбож Улс дахь Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс аймаг, орон нутгийн эдийн засгийн төлөвлөлтөө хэрхэн хийдэг, түүнийг хэрэгжүүлдэг бүтэц, арга туршлагыг үндэсний болон аймгийн түвшинд судлахаас гадна хувийн хэвшлийн үйл ажиллагаатай танилцах зорилготой ирсэн юм.

Уулзалтын үеэр ЭЗБӨЧСТ-ийн үйл ажиллагаа болон төвөөс гаргадаг өрсөлдөх чадварын тайлангууд болон бусад судалгааны ажлуудын талаар Ерөнхий захирал Б.Лакшми илтгэл тавилаа.

 

   

Сэтгэгдэл бичих