Үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно. 

Тодруулбал, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

 Иймээс иргэд та бүхнийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих