0-10 насны хүүхдийг буруу тээвэрлэж явсан 96 нь жолоочид сургалт оржээ

Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулагдаж байгаа "Бяцхан зорчигч" аяны хүрээнд тус албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс нийслэлээс орон нутгийг чиглэх авто замд хяналт шалгалтыг эрчимжүүлж, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэж байгаа зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх арга хэмжээ авч, зөрчил гаргасан жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, тогтоомжийн тайлбар сургалтыг зохион байгуулан ажиллаа.


Нийт хүүхдийг буруу тээвэрлэж явсан 67 нь тээврийн хэрэгслийг зогсоож шалган ЗТХ-ийн 14.7.20, 14.7.45-д заасны дагуу арга хэмжээг тооцон ажиллаж, дүүргийн хэмжээнд 0-10 насны хүүхдийг буруу тээвэрлэж явсан 96 нь жолоочид сургалт орж сэрэмжлүүлэг, брошур тарааж ажиллаа.

 

 

Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл бичих