Стэнлийн цомын тэмцээнд “Сент Луис Блюз” баг анх удаа аваргаллаа


NHL-ийн Стэнлийн цомын төлөө “Сент Луис Блюз”, “Бостон Брюинс” багууд ширүүн өрсөлдөж нэг нэгнээ тус бүр гурван удаа хожсон тул ялагч сүүлийн, долоо дахь тоглолттод л тодров.

Бостоны “TD Garden ордонд өчигдөр болсон шийдвэрлэх тоглолтод “Сент Луис Блюз” талбайн эздийг 4:1-ээр хожин түүхэндээ анх удаа Стэнлийн цомыг өргөлөө.

“Сент Луис Блюз”-ийн ОРайли, Пьетранжело, Шенн, Сэнфорд нарын гоолны хариуд “Бостон Брюинс” тоглолтын төгсгөлд  хаалгачаа зургаа дахь талбайн тоглогчоор сольж байж нэр хүндийн нэг гоол (Гржелчик) оруулж чадсан юм.

“Сент Луис Блюз” Стэнлийн цомд түрүүлсэн 20 дахь баг бөгөөд тус цомыг хамгийн олон буюу 24 удаа “Монреал Канадиенс” гардаж байжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих