42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тухай Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй

Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээж авсангүй.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд хуралдаанд оролцож буй гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.

Сэтгэгдэл бичих