СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ хүний аминд хүрчээ

Согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд халдах, амь насанд хүрсэн гэх харамсалтай хэргүүд цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болжээ.

Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр 54 настай эмэгтэй У-г түүний хамтран амьдрагч 49 настай эрэгтэй Э гэгч нь согтуурсан үедээ маргалдаж духны хэсэгт нь хутгалж гэмтээсэн хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэсэгт шалгагдаж байна. Түүнчлэн Дорнод аймгийн Гурван загал сумын төвд хутгалуулсан хүн хүргэгдэн ирж нас барсан хэрэг энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг шалгахад, иргэн М, Т, О, Э, О нар нь хамтдаа архидан согтуурсан байжээ. Маргааны улмаас Г гэгч нь 28 настай М-ыг цээжин тус газарт нь хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл бичих