Монголд анх удаа гишүүнчлэлийн эрхтэй агуулах худалдаа нээгдлээ

Дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээний салбарууд өдөр ирэх тусам өргөжин тэлж байгаа билээ. Тэр дундаа ХОРЕКА буюу зочид буудал, ресторан, катеринг, нийтийн хоолны чиглэлийн үйлчилгээний газрууд зах зээлд их хувийг эзэлж буй.

Тэдгээр үйлчилгээний газрууд нь Олон улсын жишгээр өндөр стандарт, шаардлагыг хангасан тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, тавилга, хүнс, цэвэрлэгээний материалаар ханган нийлүүлэгдэх ёстой. Эдгээр өндөр стандарт бүхий ХОРЕКА бараа бүтээгдэхүүнийг нэг дор цогцлоосон “НОМИН БИЗНЕС КЛУБ” нэртэйгээр анх удаа Монголд нээгдэж байна.

 

Уг салбарын албан ёсны нээлтийн арга хэмжээ 6 сарын 7-ны өдөр, нийт 300 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамт Улаанбаатар Импексийн Агуулах худалдаа дээр амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

 

НОМИН БИЗНЕС КЛУБ” нь ХОРЕКА Агуулах худалдаа, Түгээлт, Үйлдвэрлэл гэсэн томоохон бүрэлдэхүүн хэсгүүдтэй бөгөөд үйлчлүүлэгчиддээ тусгай “Гишүүнчлэл” үүсгэн үйлчилдэг нэлээдгүй шинэ концепт бүхий дэлгүүр юм.

Гишүүнчлэлийн эрхтэй болсноор та улирал тутам худалдан авалтын 2%-г буцаан олгож байгааг дуулгахад таатай байна.


Сэтгэгдэл бичих