АНУ Польштой батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда нар Вашингтон хотноо батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ.

Тунхаг бичгийн дагуу Польшийн нутаг дэвсгэрт АНУ-ын “MQ-9” загварын нисгэгчгүй тагнуулын онгоцны эскадрилийг байрлуулах юм байна. Үүнээс гадна Польш дахь АНУ-ын цэргийн тоог нэг мянгаар нэмж 5.5 мянгад хүргэх аж.

Хоёр тал түүнчлэн хээрийн сургуулийн үед болон онцгой нөхцөл байдалд зэвсэгт хүчнийг шуурхай тээвэрлэх зориулалттай цэргийн нисэх буудал барихаар тохиролцжээ. Польшид мөн агаарын, хуурай замын, тэнгисийн ажиллагаануудыг дэмжих АНУ-ын тусгай анги нэгтгэлүүд, тус улсын дивизийн штаб байрлах юм байна.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих