ШХАБ-ын уулзалтыг 500 гаруй сэтгүүлч сурвалжилна

Киргизийн нийслэл Бишкек хотноо зургадугаар сарын 13, 14-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтыг гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй төлөөлөгч сурвалжилна гэж Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Энэхүү арга хэмжээнд Энэтхэг, Казахстан, Хятад, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, Афганистан, Беларус, Иран, Монгол, Японы 115 хэвлэл мэдээллийн байгууллагын 434 сэтгүүлч оролцоно. Мөн Киргизийн 32 хэвлэл мэдээллийн байгууллагын 94 төлөөлөгч оролцох ажээ.

Зургадугаар сарын 13-нд Киргизийн Үндэсний Филармонид болох "Найрамдлын цуваа” гала тоглолтыг ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар үзэж сонирхоно.

Зургадугаар сарын 14-нд ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалт "Ala-Archa” ордонд болно. Уг уулзалтыг "Ala-Too 24” суваг шууд дамжуулан үзүүлнэ

ШХАБ-ын найман гишүүнд Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч дөрвөн оронд Афганистан, Беларус, Иран, Монгол багтдаг юм. Бишкек хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас гадна олон улсын олон арга хэмжээг зохион байгуулах ажээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

sadasds - 202.21.109.1412019-06-14 16:13:12

manai 1 erhii nertei ats hujaad ochood biee bas ulsaa zarchih vii dee.money ugie gevel 3 say ard tumenee gazar nutagtai ni hujaad belegleed ter hujaagiin baiguulgad elschih vii dee