Америк эр нохойгоо хамгаалан баавгайтай зодолджээ


АНУ-ын Лос Анжелес хотын захын дүүрэгт нэгэн эр нохойгоо аврахын тулд эм баавгай эвштэй зодолдсон тухай “Daily Mail” сонинд мэдээлжээ.

Энэ сарын 10-ны өдөр тэр эрэгтэйн байшингийн арын хашаанд бамбарууш орж ирэхэд нохой нь хуцаж эхэлжээ. Тэгтэл хашаанд бамбаруушаа хамгаалахаар хилэгнэсэн эвш орж ирэн нохой руу дайрсан аж. Нохойгоо аврахаар эзэн нь ухасхийн эвшийг цохижээ. Эвш түүний баруун өвдөгнөөс хазаж, шилбийг нь самардсан байна.

Хэргийн газар Калифорнийн Загасны аж ахуй, байгаль орчны газрын төлөөлөгчид төлөөлөгчид шуурхай ирж эвшийг бамбарууштай нь хамт барьжээ. Зоригт эр ба түүний нохойн эрүүл мэндэд заналхийлэх ноцтой аюул үгүй гэдгийг эмч нар тогтоожээ.

Сүүлийн жилүүдэд Калифорни дахь хүрэн баавгайн тоо эрс нэмэгдэж, хүн рүү дайрах нь ихэссэн байна.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих