Венесуэлд 50 мянган боливарын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ


Венесуэлд өнөөдрөөс эхлэн 10, 20 ба 50 мянган боливарын шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байна. Үүнээс өмнө тус улсын хамгийн том мөнгөн тэмдэгт нь 500 боливарынх байжээ.

Гэвч сүүлийн нэг жилийн дотор Венесуэлд инфляцын түвшин огцом нэмэгдэн үндэсний валют нь маш хурдан үнэгүйджээ. Одоогийн байдлаар нэг ам.доллар 6.14 мянган боливартай тэнцэж байна.

Ер нь Венесуэлд бэлэн мөнгө ховордсон тул ихэнх төлбөр тооцоог бэлэн бус хэлбэрээр юм уу ам.доллараар гүйцэтгэхэд хүрсэн аж.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих