“Алтан хүн” вьетнамын бизнесмен 13 кг гоёл чимэг зүүдэг гэнэ

Вьетнамын   36 настай бизнесмен Тран Нгок Пхук бүх алтан гоёл чимгээ зүүлгүйгээгээр гэрээс гардаггүй бөгөөд  энэ чимэг зүүлт нийтдээ  ойролцоогоор 13 килограмм татдаг байна. Түүний аюулгүй байдлыг хангахаар 5 хамгаалагч дагалдан авдаг гэж хэвлэлд бичжээ. 

Вьетнам эрийн 13 кг байнгын “зүүлтэд” нь тус бүрдээ хагас килограмм жинтэй 4  шигтгээтэй бөгж, таван килограмм хүзүүний зүүлт, нүсэр  том бүс  зэрэг багтдаг байна.

 


Дээрэмчид болон үнэт эдлэлийг нь ойроос харахыг хүсдэг хажуугаар өнгөрч яваа жирийн хүмүүсээс өөрийгөө хамгаалуулахын тулд Пхук   5 бие хамгаалагчгүйгээр гэрээс  цухуйдаггүй байна. 

Хэвлэлд бичсэнээр, ялангуяа хөлбөмбөгийн тэмцээний үед хамгаалалтынханд маш хэцүү байдаг бөгөөд учир нь Пхук  цэнгэлдэх хүрээлэнд  ийм тэмцээн үзэх дуртай  ясны хөгжөөн дэмжигч гэнэ.