Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ” олон улсын II бага хурал “Holiday Inn Ulaanbaatar"-ын хурлын танхимд зохион байгуулагдана.
  2. 09.30 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ургамалын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. 
  3. 08.30-18.00 цагт "Корпорэйт конвеншн центр”-т "Хуульчдын форум"-ыг “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор гурав дахь жилдээ зохион байгуулна. 
  4. "Sunjin Grand" зочид буудлын Б блок, 6-р давхарт 13.00 цагаас "Босоо хөх Монгол" ТББ-аас "Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж буй асуудлууд" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
  5. Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан "Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" төсөл хэрэгжүүлж, 21 аймагт төрийн худалдан авах ажиллагаа, төсвийн байгууллагын төсөв санхүү, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтад хяналт мониторинг хийсэн тайлангийн хэлэлцүүлэг 10.00 цагт Улаанбаатар зочид буудлын "Хөх-Асар" танхимд болно.
  6. 09.30 цагт Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгад органик хүнсийг баталгаажуулах зорилготой хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулах ёслолын ажиллагаа болно.

Сэтгэгдэл бичих