Улаанбаатарт өнгөрсөн сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

Үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын халдвар авсан иргэний тоо 272 болсон талаар дуулгав

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн мэдээллийг авч үзвэл 2019 оны эхний тавдугаар сард 18.9 мянган хүн халдвараар өвчилжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдсэн дүн бөгөөд салхин цэцгээр өвчлөгчид 45.7, цусан суулгаар өвчлөгчид 21.8, гонококкт халдвараар өвчлөгчид 9.3, сүрьеэгээр өвчлөгчид 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тэмбүүгээр өвчлөгчид 245, трихомониазаар өвчлөгчид  99 хүн шинээр өвчилсөн бөгөөд өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурчээ. 

Сэтгэгдэл бичих