Кильян Мбаппе 100 дахь гоолоо орууллаа


Францын шигшээ, “Пари Сен Жермен” багийн довтлогч Кильян Мбаппе 100 дахь гоолоо орууллаа. Тэрээр “Евро – 2020”-ын урьдчилсан шатны “Н” хэсгийн Андорра, Францын шигшээ багуудын тоглолтоын 11 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан юм.

Өмнөх тоглолтдоо Туркэд хожигдсон дэлхийн аварга Францын баг сулхан Андорраг талбай дээр нь 4:0-ээр илүүрхэн Турк, Исландтай адилхан есөн оноотой болж, гоолын зөрүүгээр хэсгээ дахин тэргүүлэх болжээ.

Энд тэмдэглэхэд, Лионел Месси, Криштиану Роналду нар 22 настайдаа 100 дахь гоолоо оруулж байсан бол Кильян Мбаппе 20 нас 173 хоногтойдоо энэ амжилтад хүрсэн байна.  

Б.Туг

Сэтгэгдэл бичих