Хэрэгт холбогдож байсан дипломатуудын асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Монгол Улсын хоёр дипломатч Герман Улсын Дрезден хотноо 70 кг хар тамхи хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрүүлэх гэж байхдаа саатуулагдсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын эхээр гарсан. Уг асуудалтай холбогдуулан 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.06.12/ хуралдаанаар сонсож байна.

Гэвч Гадаад харилцааны сайдын мэдээлэл нь Төрийн нууцтай холбоотой асуудал учраас хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх шийдвэрийг тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гаргасан юм.

Сэтгэгдэл бичих