Живсэн “Титаник” хөлөг онгоцноос олдсон эд зүйлс ямар үнэтэй вэ?

    Далайн “Титаник” хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө сүйрсэн тухай мэдээ тэр даруйдаа шахуу дэлхий даяар таржээ.  Энэ эмгэнэлт явдлын тухай янз бүрийн орны олон зуун сонин мэдээлж байв.  Дэлхийн киноны түүхэнд хамгийн их орлого олсон киноны нэг болох “Титаник” кино 1997 онд дэлгэцнээ гарсан билээ. Харин живсэн “Титаник” хөлөг онгоцноос олдсон юмуу амьд гарсан хүмүүсийн хадгалж үлдсэн аливаа эд зүйл дуудлага худалдаан дээр ер бусын сонирхол татдаг байна.  Хөлөг онгоцны том, жижиг хэлтэрхийнүүд байгаа Атлантын далайн ёроол руу өч төчнөөн удаа шунгаж, олон зуун сая ам. долларын өртөг бүхий эд зүйлсийг гаргаж авчээ.Image result for Живсэн “Титаник” хөлөг онгоц

           Усан дор байгаа эрдэнэсийн эд зүйлсийг эрж хайдгаараа нэрд гарсан Роберт Баллардын удирдсан америк-францын хайгуулын ангийнхан далайн ёроолд   “Титаник” хөлөг онгоцны яг байгаа газрыг 1985 онд тогтоосон байна.  Түүнээс хойш домогт хөлөг онгоцноос 5000 гаруй эд зүйлийг гарган авч, эдгээрээс олон нь сүүлд дуудлага худалдаагаар зарагджээ. Бүх олдворыг нэрлэж хэлэх аргагүй нь мэдээж бөгөөд эдгээрээс заримыг нь л дор дурдаж байна.

Image result for Живсэн “Титаник” хөлөг онгоц

Нэгдүгээр зэргийн үйлчлэгч Эдмунд Стоуны цагийг  дуудлага худалдаагаар 154 000 ам. доллараар худалджээ.  Цаг  2 цаг 16 минутад эгнэгт зогссон нь уг цагны хосгүй өвөрмөц онцлог юм.  Чухамхүү энэ агшинд цаг эзнийхээ хамт далайн ёроол руу живсэн хэрэг.Уоллес Хартли “Титаник”-ийн найрал хөгжмийн хөгжимчин байжээ.   

       Амьд гарсан хүмүүсийн дурсамжаас үзвэл, хөгжимчид зорчигчид болон багийнхны сэтгэл санааг өргөхийн тулд  сүүлчийн минутыг хүртэл тоглож байсан гэдэг.  Уоллес Хартли өөрийн хийлийг  туйлаас эрхэмлэж байсан бөгөөд эмгэнэлт явдал болохоос хоёр жилийн өмнө үүнийг сүйт бүсгүй нь  бэлэглэсэн ажээ.  Хөгжимчин амь үрэгдэхээсээ өмнө хийлийг өөрийн биед уясан нь санамсаргүй хэрэг бишээ.  Лондон хотын нэг дуудлага худалдаагаар хийлийг 900 000 стерлингийн фунтээр худалдсан байна.

       2006 онд Нью-Йоркийн дуудлага худалдаанд тавьсан хоёр жижигхэн хүрэл пайз хүмүүсийн сонирхолыг асар их татаж байжээ.  Нэгэн дээр нь «S.S. Titanic», нөгөө дээр нь «Liverpool» гэж бичсэн байдаг байна.  Энэ хоёр пайз 72 00 болон 60 000 мянган  ам. долларын үнэд хүрчээ. 

     “Титаник” хөлөг онгоц руу хийсэн хайгуулын ангиудыг ажиллуулахад 20 сая гаруй ам. доллар гаргасан бизнесч Жорж Туллок өөрийн бүх зардлыг төвөггүй буцааж олсон байна. Тэрээр  хөлөг онгоцноос олдсон оёдлын зүүгээр ч мөнгө олж дөнгөжээ.  Олсон зүүнүүдийн хэлтэрхий бүрийг хайрцаганд хийж, тус бүрийг нь 25 ам. доллараар худалдаж байсан байна.

        2009 онд британийн дуудлага худалдааны "Henry Aldridge & Son" ордон  “Титаник”-ийн амьд үлдсэн сүүлчийн зорчигч болох Миллвина Диний зарим эд зүйлийг худалдахаар тавьжээ.  Энэ үед Дин 97 нас хүрээд байсан бөгөөд  харин 1812 онд тэрээр  хөлөг онгоцонд явсан хамгийн залуу нь байжээ.

Охин дөнгөж хоёр сар хагастай байсан байна.  Түүний эд зүйлс их сонирхол татаагүй нь зохион байгуулагчдын гайхлыг төрүүлж байжээ. Харин настай эмэгтэй асрамжийн газарт байх мөнгөө төлөхийн тулд эдгээр зүйлийг худалдахаар шийдсэн байна.

Дуудлага худалдаанд оролцогчдын нэг нь буянтай үйл хийжээ. Тэрээр аврах  завинд явахад нь өөрийг  нь өлгийдсэн зотон өлгийг 1500 стерлингийн фунтаар худалдаж аваад,  Миллвина Динд бэлэг болгон буцаан өгсөн байна.

Гэвч “Титаник”-аас олдсон зарим эд зүйлийг худалдаж авалгүй, харин хулгайлж байжээ.  Жишээ нь, 2001 онд  америкийн Теннесси муж уосын Нэшвилл хотын  «Opryland Hotel» зочид буудалд  гаргасан үзэсгэлэнгээс хулгайч нар 9 цаасан дэвсгэрт, 10 зоос  хулгайлсан байна. 


С.Инда

Сэтгэгдэл бичих