Инстаграмын од Димаш Адилетын тухай 11 сонирхолтой баримт

Димаш Адилет нь жүжигчин, дуучин, бүжигчин аль нь ч биш. Гэвч түүний инстаграм дагагчдийн тоо сая давсан ба тэрбээр томоохон брэндүүдийн нүүр царай болж чаджээ. Гадаад төрхөөрөө охид, бүсгүйчүүдийг татдаг ч нууцлаг байх дуртай түүний тухай зарим баримтыг танилцуулж байна. 

  • Овог нэр -  Димаш Адилет
  • Төрсөн огноо - 1995.5.17 
  • Төрсөн газар - Казахстан Алматы хот
  • Өссөн газар - Швейцарийн Женев хот
  • Өндөр- 185см
  • Төгссөн сургууль - Харвардын Их Сургууль
  • Мэргэжил - Санхүүч, Сэтгэл судлаач
  • Эрхэлдэг ажил - Бизнесмен, Модель

1. Түүний инстаграмыг 1 сая гаруй хүн дагадаг.

2.  Түүний IQ - гийн түвшин маш өндөр гэж cosmo.kz сайтад дурджээ.

3.  Тэрбээр хар саарал, улаан өнгөнд дуртай. 

4. Тэр англи, орос, франц, казах хэлээр ярьдаг бөгөөд испани, хятад хэл сурахаар төлөвлөжээ.

5. Найман жилийн турш боксоор хичээллэж байсан.

6. Далайн эрэгт амрах дуртай.

7. Димаш спорт, фитнес заал, эрүүл хооллолтын гурван төрлийг хослуулахыг хичээдэг.

8. Түүний эцэг Адилет Козбергенова нь "Достар" компанийн ТУЗ-ын зөвлөлийн гишүүн аж. Алдартай, баян чинээлэг эцэг эх нь Димашийн тансаг амьдралын үүд хаалгыг нээсэн гол түлхүүр юм.

9. Димаш нисэх дуртай ба түүгээр зогсохгүй хувийн нисдэг тэрэгтэй. 

10. Бугуйн цаг бол түүний салшгүй нэг хэсэг гэж болно. 

11. Димаш ирээдүйн эхнэрийнхээ талаар инстаграмдаа "Тэр хамгийн аз жаргалтай эмэгтэй байх болно, би үүнийг анхаарах болно" хэмээн зарласан удаатай.  


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

f - 202.179.31.752019-06-12 14:46:59

Казакстаны залуучууд улс орныхоо нэрийг гаргаад байх шиг. Димаш, Домбортой хамтлаг, Бас нэг хэдэн баатар хувцас өмссан аварга залуучууд нэг хэсэг шуугиа биз дээ.

Зочин - 66.181.160.542019-06-12 13:31:31

Азтай төрсөн, төгс залуу юм даа, бас ухаантай

Зочин - 66.181.160.542019-06-12 13:31:31

Азтай төрсөн, төгс залуу юм даа, бас ухаантай