Медведев ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжиж магадгүйг үгүйсгэсэнгүй

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Олон улсын хөдөлмөрийн бага хурал дээр үг  хэлэхдээ, ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт удахгүй шилжиж болох юм гэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилсан байна. 

Тэр  ажлын долоо хоногийг нэг өдрөөр богиносгохыг технологийн дэвшилтэй холбон тайлбарлажээ. 

“Технологийн дэвшил нь ажлын байр төдийгүй, ажлын цагийг  цөөрүүлж, багасгахад хүргэнэ... Ирээдүйд ажлын дөрвөн өдөртэй долоо хоног нь  нийгэм-хөдөлмөрийн гэрээний үндэс болох магадлал тун их юм” гэж тэр мэдэгджээ. 

Технологи нь хөдөлмөрийн зах зээлийг хэрхэн өөрчилж,  зарим мэргэжил алга болж, шинэ мэргэжлүүд бий болж  байгаа тухай тэр бас  ярьсан байна. Эдгээр тун амаргүй үйл явц дэлхийн бүх орныг хөндөнө хэмээн Медведев таамаглаж байна. 


С.Инда

Сэтгэгдэл бичих