Жилийн дараа Европын хөлбөмбөгийн АШТ 12 улсад зэрэг болно


Жилийн дараа, 2020 оны зургадугаар сарын 12-нд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 16 дахь тэмцээн анх удаа тус тивийн 12 улсын 12 хотод зэрэг болно. “Евро – 2020” Азербайжаны Баку, Английн Лондон, Германы Мюнхен, Данийн Копенхаген, Испанийн Билбао, Ирландын Дублин, Италийн Ром, Нидерландын Амстердам, Оросын Санкт-Петербург, Румыны Бухарест, Унгарын Будапешт, Шотландын Глазго хотуудад болох юм.

Харин дараа дараагийн тэмцээнүүдийг уламжлал ёсоор нэг, эсвэл хоёр улс хамтарч зохион байгуулах юм байна.  

“Евро – 2020” тэмцээнд тус тивийн шилдэг 24 баг оролцох ба нээлтийн тоглолт Ромын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд, харин аваргын төлөө тоглолт Лондоны алдарт “Вембли”-д болох ажээ.

Европын аварга шалгаруулах анхны тэмцээн 1960 онд болсон бөгөөд ЗХУ түрүүлжээ. Тус тэмцээнд Герман, Испани тус бүр гурав, Франц хоёр удаа түрүүлжээ. Европын аваргаар түүнчлэн Итали, Португал, Чехсловак, Нидерланд, Дани, Грек шигшээ багууд тодорч байв.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих