Сайд Ц.Нямдоржийг огцорхыг шаардаж иргэд дахин жагсав

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбай иргэд өнөөдөр /2019.06.11/ дахин жагсаж, сайд Ц.Нямдоржийг огцорхыг шаардлаа. Жагсагчид “Гэртээ зурагтгүй сайддаа зурагт бэлэглэе. Ард түмэн ийм зурагт үздэг, амьдрал ямар байгааг хар” гэж хэлээд зурагтаа өгөхөөр яам руу орохыг завдсан ч цагдаагийнхан оруулсангүй.

Харин хуульч О.Энхсайхан жагсаалын талаар "Өнөөдөр хүн төрөлхтөн хуулиар зохицуулагддаг нийгэмд амьдарч байна. Гэтэл манай улсад Хууль зүйн яам нь ийм сайдтай байхад ард түмний амьдрал доройтох нь аргагүй шүү дээ. Хууль зүйн сайд ажлаа хийхгүй байгаа учраас ингэж тэмцэхээс өөр алга. Бүх хулгайчид хуулийн хамгаалалтад ороод Монголыг цөлмөж дууслаа. Ц.Нямдорж сайд Монгол Улсын хуулийн салбарыг 22 жил толгойлохдоо завхарсан, харгис нийгмийг л бий болголоо. Саяхан хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг хүртэл баталчихаад олон хүний хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Ц.Нямдорж бас Захиргааны хуулийг батлуулах гэж улайрч байгаа нь Монгол улсыг амтат бялуу болгох гэсэн санаа. Засгийн газрын зарим тогтоол нь гэрээ, концесстой холбоотой. Энэ хууль батлагдвал Засгийн газартай шүүхдэх ямар ч боломжгүй болно. Засгийн эрхэнд ямар ч нам гарсан бай алалцуулах гэж байна" хэмээв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сугар - 202.179.25.2082019-06-11 19:12:19

дэмжихгүи баигаа иргэд олонхи шүүдээ, огцруулхыг санаархагчид дэмжихгүи иргэдиин 0,000001 хувь ч хүрэхгүи , 20 гаран хүн хашгираад огцруулчихдаг ч юм биш хүн амын өчүүхэн төдии хэсэг шүүдээ чааваас, шудрага хүнииг оролдоод яаж ч чадахгүи баихаа хөөрхиис ажлаа алдсан хэрээнүүд

Ааааааа - 182.160.32.1342019-06-11 15:30:27

Шударга дүр эсгэгч НЯМДОРЖ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИЖ Байна.

Ааааааа - 182.160.32.1342019-06-11 15:30:27

Шударга дүр эсгэгч НЯМДОРЖ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИЖ Байна.

Ааааааа - 182.160.32.1342019-06-11 15:30:27

Шударга дүр эсгэгч НЯМДОРЖ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИЖ Байна.