Нью-Йоркийн Манхэттэнд барилга дээр нисдэг тэрэг унаж түймэр гарчээ

        АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн 54 давхар барилгын дээвэр дээр нисдэг тэрэг унаж түймэр гарчээ. Тус барилгын хажуугийн “Trump Tower”-т  Нью-Йорк хотод ирэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп байрладаг бөгөөд нислэг хийхэд хориотой бүс аж.



Нью-Йоркийн захирагч Билл Де Блазио мэдэгдэхдээ, нисдэг тэрэгний сүйрэл террорист ажиллагаа биш байсан тухай мэдэгдээд гал унтраах албаныхан барилгад гарсан түймрийг 30 минутын дотор шуурхай унтраасныг тэмдэглэжээ. Түймэр гарангуут барилгад байсан хүмүүсийг нэн даруй гадагшаа гаргасан байна.


Agusta A109E” нисдэг тэргийг “American Continental Properties” компанийн ажилтан Тимоти Маккормак жолоодож байсан бөгөөд манантай байсан улмаас баримжаа алдан өндөр байшингийн дээврийг мөргөж амь насаа алдсаныг тогтоожээ.

Б.Туг

           

 

Сэтгэгдэл бичих