Туркт байгаа ЭСЯ-ны бусад ажилтнуудыг ч шалгуулна гэв

Монгол Улсаас Турк улсад сууж байсан дипломатч Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашиндаа 70 кг героин тээвэрлэн явж байгаад баривчлагдсан хэрэг анхаарлын төвд байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан салбарын сайд болон Консулын газрын нэр, Элчин сайдуудын албан тушаал ч ганхаж эхлэв. Магадгүй хар тамхины том мафижсан бүлэглэл байхыг ч үгүйсгэхгүй юм. Дэлхийд нэртэй зартай хар тамхины наймаа эрхэлдэг бүлэглэлийнхэн монгол иргэдийг онилсон ч байж магадгүй.

Тэгвэл салбарын сайд Д.Цогтбаатарыг гишүүд болон сэтгүүлчид байцааж эхлэв.

Тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Энэ асуудалд Туркт байгаа ЭСЯ-ны ажилтнуудыг ч шалгана. Энэ хоёр хүний асуудал Герман улсын шүүхээ шийдэгдэнэ. Зөөж явсан хар тамхи хууль бус барааных нь хэмжээний мөнгийг төрд олгуулна. Бид Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь өмгөөлөгч авч өгсөн. Б.Баттүшигийн хувьд өмнө нь Бангкокт Элчин сайдаар сууж байсан. Жолооч С.Эрдэнэбаярйн хувьд өнгөрсөн жилийн томилгоонд ороогүй. Тодруулбал, Туркт томилогдсон хүн явж чадахаа болиод оронд томилогдсон байсан” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Саруул - 202.21.107.1032019-06-11 16:10:30

Гадныхан онилоод байна гээд гадныхныг буруутгаад байгаа юм уу хаашаа юм, онилоход нь зөвшөөрдөгт байгаа байхгүй юу, тэрнээс биш мафийнхан манай дипломатчдыг зодож нүдээд хүчээр хар тамхи гарт нь бариулаад явуулав л гэж.

Саруул - 202.21.107.1032019-06-11 16:10:30

Гадныхан онилоод байна гээд гадныхныг буруутгаад байгаа юм уу хаашаа юм, онилоход нь зөвшөөрдөгт байгаа байхгүй юу, тэрнээс биш мафийнхан манай дипломатчдыг зодож нүдээд хүчээр хар тамхи гарт нь бариулаад явуулав л гэж.

Батаа - 122.201.25.582019-06-11 12:09:23

Зөвөө. Танай тэр Мөнх Очир чинь яараад л мэдэгдэл хийгээд бна лээ. Тэр хураагдсан хар тамхи нь 9 тэрбум төгрөг юм бна штээ. Тэр сайн эр хамтарч хувааж л хийж байгаа штээ. Баригдсан 2 дурак чинь эхлээд Мөнх Очир луу ярьсан гээд байгаа шүү дээ. Хүмүүс мэдэгдэл хийгээд л өөрсдийгөө маш түргэн барьж өгөх юмаа