Норвегийн нэг хотод хүн үхэхийг хуулиар хоригложээ

Норвегийн Лонгьир хотод нас барахыг хориглосон хууль уг  хотод үйлчилдэг байна. Хэрвээ  хэн нэгэн хүн хүнд өвчин туссан  юмуу золгүй явдлаар нас барж болзошгүй бол,  тэднийг нисэх онгоцоор юмуу далайгаар Норвегийн өөр нутагт хүргэж, нас барах бол тэндээ нас бардаг байна.  Хэрвээ  хүн тус хотод  нас барж гэмээ нь, талийгаачийг яалт ч үгүй “Их газарт” нутаглуулдаг  аж.  Мөнх цэвдэгтэй нөхцөлд оршуулсны дараа цогцос мууддаггүй учир, цагаан баавгай зэрэг махчин амьтдын анхаарлыг татдагаас ийм арга хэмжээ авахад хүрчээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих