Португалийн шигшээ баг Үндэстнүүдийн лигийн анхны аварга боллоо

УЕФА-гийн санаачилсан шинэ Үндэстнүүдийн лигийн тэмцээнд одоогийн Европын аварга Португалийн шигшээ баг түрүүлэн мөнгөн цомыг 10.5 сая еврогийн хамт гардлаа.

Португалийн Порту хотын “Драгау” цэнгэлдэх хүрээлэнд хал үзэж, халуун чулуу долоосон талбайн эзэд шинэчлэгдсэн Нидерландын авьяаслаг залуу багийг 1:0-ээр хожив. Тоглолтын цорын ганц гоолыг 60 дахь минутад Гонсалу Гедеш оруулжээ.

Роналд Куманы дасгалжуулж буй залуу “нисдэг холландууд” хэдий сайн тоглосон ч аргагүй туршлага дутаж хашир Португалийн багт хожигдлоо. Гэхдээ хөлбөмбөгийн хорхойтнууд маш сонирхолтой тоглолт үзүүлж буй Нидерландын шигшээ баг тун удахгүй юм дуулгана гэдэгт эргэлзэхгүй байна.

Б.Туг

Сэтгэгдэл бичих