Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд Токаев түрүүлэх төлөвтэй

Казахстанд өчигдөр болсон ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдлөө.  боллоо.

Тус улсын “Молодёжь” судалгааны төвийн саналаа өгсөн сонгогчдын дунд явуулсан санал асуулгаас харвал одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 69.94 хувийн саналаар түрүүлэх төлөвтэй.

Харин Үндэсний эх оронч “Улт тагдыры” ("Үндэстний хувь заяа") хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Амиржан Косанов 15.39 хувийн санал авч удаалахаар байна. Дания Еспаева 5.82, Жамбыл Ахметбеков 3.86, Толеутай Рахимбеков 3.03, Амангельды Таспихов 1.41, Садыбек Тугел 0.86 хувийн санал тус тус авахаар байгаа аж.

Б.Туг

Сэтгэгдэл бичих