Загасны тасарсан толгой ундаатай савыг тас хазжээ

Могой  төрлийн судалт шүдэрхэг загас  барьсан загасчид нэгэн туршилт хийхээр шийджээ. Энэ загасны толгой  их биеэсээ тусдаа амьд оршин байж чадах эсэхийг  тэд шалгасан байна. Загасчид судалгааны явцад бичлэг хийж, үүнийгээ  сүлжээнд тавьжээ. 

Их биеэсээ тасарсан энэ загасны толгой  хэсэг хугацаанд бие даан оршиж, түүнчилэн зөнгөөрөө хазаж чаддаг гэсэн яриаг туршилтын явцад нотлож чаджээ. 

Загасчид чухамхүү энэ агшины бичлэгийг хийж, Reddit  сайтад тавьсан байна. Тийнхүү энэ бичлэг агшин зуур таржээ. 

Үүнийг үзсэн олон хэрэглэгч энэ загасыг аймшигийн амьтан хэмээн нэрлэсэн байна. Түүнчилэн зарим нь уг загасны байдаг газарт түүнтэй тааралдмааргүй юм байна гэж тэмдэглэжээ. 

Гэвч эрүүний хөгжил сайтай ч, шүдэрхэг загас нь хүнд их аюул учруулдаггүй байна.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

L - 202.179.26.552019-06-10 15:20:44

MONGOLCHUUD L IIM HARGIS YUM SETGEJ HIINEDE