Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнийг тодруулав

Килиан Мбаппе,   Неймар хоёр

Business Insider портал дэлхийн хамгийн үнэтэй  хөлбөмбөгчний жагсаалт гаргажээ.  Жагсаалтыг францын «Пари Сен-Жермен» клубийн  довтлогч Килиан Мбаппе тэргүүлсэн байна.

Шинжээчид Мбаппег  229 сая еврогоор үнэлжээ. Түүний нэг клубийн 27 настай Бразилын Неймар хоёрт бичигдсэн байна (206 сая евро). Гуравт “Барселон” клубийн довтлогч аргентины Лионель Месси оржээ. Түүнийг 183 сая еврогоор үнэлсэн  байна.

 Португалын “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду 21  хөлбөмбөгчнөөс 19-д  оржээ. Түүний орлого  103 сая евро болж  байна. Жагсаалтад түүний эзлэсэн байрыг шинжээчид хөлбөмбөгчний настай холбон үзэж байгаа ажээ. Тэр хоёрдугаар сард 34 хүрсэн юм.

Хөлбөгбөгчдийн гэрээний хугацаа, тэдний одоогийн бэлтгэл болон өнгөрсөн улирлын тоглолтын  дүнг харгалзан жагсаалтыг гаргажээ. 20 настай Мбаппе «Пари Сен-Жермен» клубийн бүрэлдэхүүнд багтан Францын аварга шалгаруулах тэмцээнд 29 удаа тоглож, 33 гоол хийсэн юм. Тэр аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болж, ойрын өрсөлдөгчөөсөө 11 бөмбөгөөр түрүүлжээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих