Ford Focus ОХУ-д хуучин машинаас хамгийн гүйлгээтэй нь болжээ

Ford Focus  машин  дүн шинжилгээний “Автостат” агентлагаас гаргасан хуучин машины жагсаалтыг тэргүүлжээ. РИА Новости агентлаг ингэж бичсэн байна.

Image result for Ford Focus

Шинжээчдийн үзэж байгаагаар, 2019 оны нэгээс дөрөвдүгээр сард энэ загварын 39 мянга 358 хуучин машиныг худалджээ.  Хоёрт Toyota Corolla (31 141) орж, гуравт Hyundai Solaris (29 865) бичигдсэн байна.

Түүнчилэн KIA Rio (27 734) болон Toyota Camry (24 765) удаалжээ.

 Image result for Ford Focus

2019 оны эхний дөрвөн сард Орост 1 сая 175,6 мянган хуучин машин худалдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,5%-иар их байгааг шинжээчид тодруулан тайлбарласан  байна.

ОХУ-д хоёр жилд шинэ машины худалдаа хамгийн их буурсныг түрүүнд нь  мэдээлж байсан юм. 


С.Инда

Сэтгэгдэл бичих