Трамп, Макрон хоёрын суулгасан “найрамдлын царс ургасангүй

   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон  нарын суулгасан царс мод нутагшсангүй гэж “Фигаро” сонинд бичжээ.

Уг сонинд дурдсанаар, мод суулгасан тэр газарт одоо зүлэг л байгаа ажээ. Мод АНУ-д орж ирэхэд  нь тавьсан  ургамлын хорио цээрийн хяналтыг давж чадаагүйг тэмдэглэж байна.

Модыг хоёр орны удирдагч 2018 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Цагаан ордны ойролцоо суулгасан юм.  Дэлхийн нэгдүгээр дайны үед Америкийн цэргүүд оролцсон тулаан болсон  францын ойгоос уг  модыг авчирсан байна. Царс мод АНУ, Францын бат бэх харилцааны бэлгэдэл болох ёстой байжээ.

Сүүлийн үед хоёр орны харилцаанд зарим санал зөрөлдөөн гарсан юм. Тухайлбал, түрүүнд нь Трамп Парист болж байгаа жагсаалыг тайлбарлахдаа, уур амьсгалын тухай Парисын хэлэлцээрээс татгалзаж, татвар бууруулахыг Францын эрх баригчдад хоёр ч удаа зөвлөж байжээ.  Үүний хариуд Франц тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг түүнээс хүссэн байна.


С.Инда

Сэтгэгдэл бичих