Тереза Мэй намынхаа тэргүүний суудлыг өгөв

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй  Консерватив намын тэргүүний суудлаасаа  буув.  Нам нь түүний залгамжлагчийг сонгох хүртэл тэр  засгийн газрын тэргүүний албан тушаалдаа байх юм. 

Төлөөлөгчдийн танхим дахь консервативчуудын парламентын бүлэг мэдэгдэл гаргаж, түүний огцорсныг  нотлов гэж Ройтерс  агентлаг мэдээлжээ. 

Мэй 2016 оны дунд үеэс консерватив намыг тэргүүлж байсан юм.

Консертавив намын тэргүүний албан тушаалд өрсөлдөгчид зургаадугаар сарын 10-нд өөрсдийн нэрийг дэвшүүлэх ажээ. Тус намаас сонгогдсон депутатуудын дунд нэр дэвшигсдийн асуудлаархи санал хураалт зургаадугаар сарын 13-нд парламентад эхлэнэ.  Шинэ ерөнхий сайдыг зургаадугаар сарын 20-ноос наана сонгох төлөвтэй байна. 

Түүний оронд өрсөлдөж буй хүмүүсийн дунд түүний танхимын таван гишүүн – Дотоод хэргийн сайд Сажид Жавид, Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок, Гадаад хэргийн сайд Жереми Хант, Олон улсын хөгжлийн сайд Рори Стюарт, Хүрээлэн байгаа орчны сайд Майкл Гоув нар байна. 

Түүний танхимын сайд байсан Борис Жонсон, Доминик Рааб, Андреа Лидсом, Эстер МакВей, Сэм Гайма, түүнчилэн Марк Харпер нар бас өрсөлдөж байгаа юм. 



С.Инда

Сэтгэгдэл бичих