Монгол хөвгүүд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Азийн Хүүхдүүд 2020 наадам Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжлэн явагдсаар байна. 

Өнөөпөр манай эрэгтэй баг хоёр тоглолт хийснээс нэг хожин, нэг хожигдов. Эхний тоглолтоо Гүрж улсын багийн эсрэг хийн 18:16 харьцаагаар хожиж хэсгийн 3 дахь ялалтаа байгуулж Дэлхийн Аваргын шилдэг 8-т шалгарлаа.

Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо АНУ-ын хүчирхэг багийн эсрэг хийж 21:10 харьцаагаар хожигдож хэсгээсээ 2-р байраар шалгарлаа.

Маргааш манай баг Сүхбаатарын Талбайд 13:00 цагаас хасагдах шатны тоглолтоо Туркын багийн эсрэг хийнэ. 

 

Сэтгэгдэл бичих