Үхрийн цул мах нэг килограмм нь 14000 төгрөгийн ханштай байна

Ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.7 хувь, үхрийн ястай махны үнэ 23.0 хувь үхрийн цул махны үнэ 21.0 хувь, хонины ястай махны үнэ 19.7 хувиар  өссөн байна.

Ажиглалтаар хонины ястай махны үнэ 0.9 хувиар буурч бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 5-р сарын 29-ний байдлаар 1 кг үхрийн цул мах 14283 төгрөг, үхрийн /ястай/ мах 11850 төгрөг, хонины /ястай/ мах дунджаар 10422 төгрөг, адууны /ястай/  мах 9188 төгрөг, ямааны /ястай/ мах 8800 төгрөгийн үнэтэй байв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.342019-06-05 23:48:05

Энэ чинь л жинхэнэ өсөлт шүү дээ. Зэсийн ханш унаж байна. Энэ нь төсөв алдагдалд орох аюултай. Гэвч зэсийн үнэ өсөх нь алс дүнгээрээ махны үнэ өсөхөөс бараг уршиг ихтэй үзэгдэл юм. Зэсийн ханш өсөөд, улсын татвар нэмэгдээд бидний амьдралд хэр нөлөө өгдөг вэ? Оюутолгойгоос орж ирж бидний амьдралд наалдаж буй зүйл бол жилд өгдөг 300 сая долларын татвар, татаас биш тэнд ажиллаж буй 14000 иргэн, хамтран ажиллагч 600 компанийн дансаар эргэлдэж буй мөнгө л юм. Эрдэнэт ч ялгаагүй. Эцсийн дүнд Нямкагийн хүү бараа шахаад цөлмөж дуусдаг болохоор өгөөж нь тэр хэр л байна. Махны үнэ өсөх нь ядуу иргэдэд хүндрэлтэй. Гэвч махыг орлуулах түмэн сонголт байдагт тайвширж болно. Ерөөсөө аливаа хүн мах огт идэхгүй байсан ч хохирохгүй байх талтай. Хамгийн гол нь биднээс хамааралтай таваарын үнэ өсөж байна. Мах зэс шиг таваарлаг чанартай биш л дээ. Гэхдээ л энэ процес тэгтлээ муу биш. Харин ч сайн. Хүн амын бараг 40 хувь нь малчид ба малаас ямар нэг хэмжээгээр хамааралтай байгаа тохиолдолд энэ бол нэг гарц юм. Одоо малын түүхий эд улс төрөөс хамааралгүй зарчмаар нэг сайхан өсөөд өгөөсэй. Жишээ нь нэхий, ноос. Тэгвэл ч эсгий таавчигны үнэ хадаад явчих нь тэр шүү дээ.