Гитлерийн хоргодох байр

Гитлерийн хоргодох байр нь түүний сүүлчийн гэр болсон юм. Дарангуйлагчийн захиргаанд байсан хүмүүс  энэ газар дорхи өвөрмөц цогцолборыг “хулганы нүх” хэмээн нэрлэж байжээ. Юу гэвэл инженерүүдийн үздэгээр, эзэнт гүрний канцелярын  газрын зоорийн давхаруудыг маш өвөрмөц байдлаар барьж байгуулсан байна.



 Бэхлэлт  цайзны үүднээс үзвэл, хоргодох байр нь бөмбөгнөөс нуугдах маш  бат бөх байр байжээ. Таазны хучилт нь 5 метр зузаан байсан нь том калибрын бөмбөг шууд тусахад хамгаалах зориулалттай байсан байна.

Хананы зузаан нь 4 метр байснаас гадна, хоргдох байр бин битүү бөгөөд энд нуугдсан хүмүүс хорт хийний дайралтаас айх хэрэггүй байжээ.

Ерөөс  хоргдох байр нь Гитлерийг хамгийн эцсийн удаа оруулах жинхэнэ бунхан байжээ. Дарангуйлагч эндээс дайныг удирдахаар хэзээ ч төлөвлөж байгаагүй бөгөөд учир нь  ийм зориулалт бүхий  илүү тохилог хоргодох байруудыг Европ даяар барьсан байна.


С.Инда


Сэтгэгдэл бичих