Туркийн 73 настай дуучин сайхан бие галбираараа гайхшируулж байна

Туркийн дуучин Ажа Пеккан  өөрийн бие галбираар гайхширал төрүүлж байна. Тэрээр 70 гараад байгаа ч,  залуу бүсгүйчүүд ч атаархамаар харагддаг аж.  Үнэхээрийн аятайхан бие хаатайг харуулсан савхин өмдтэй Ажагийн зургууд дуучныг шүтэн бишрэгчдийн санаанд нийцдэг ч, сэтгүүлчдийг эргэлзэхэд хүргэжээ.  “Media Leaks” сайтад бичсэнээр,  ийм гайхалтай бие хаатай байгаагийн нууц нь тусгай хувцасанд байдаг гэж Туркийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дүгнэсэн байна. Гэвч биеийн галбираа барьж байхад биеийн тамирын дасгал болон зөв хооллолт тусалдаг гэж тэр өөрөө  хэлдэг аж.  Миний иддэг хоолонд загас байнга ордог гэж Ажа  ярьдаг байна.



 Гэхдээ өөр элдэв яриа бас л гардаг байна. Тухайлбал,  Ажа гоо сайхны мэс засал байнга хийлгэдэг хэмээн туркийн мэдээллийн хэрэгслүүд нэг бус удаа бичиж байжээ.  Мөн хөхөө томруулж байсан хэмээн сэтгүүлчид жиг жуг гэцгээдэг байна. Гоо сайхны мэс засал хийлгэсэн ч бай, хийлгээгүй ч бай, 73 настай дуучин яалт ч үгүй аятайхан харагддаг бөгөөд үүнийгээ нийгмийн сүлжээгээр болон гэрэл зурагт харуулахаас буцдаггүй аж.  Үүнээс гадна,  “Big Picture” порталд бичсэнээр, саяхан тэр анхны хүүхдээ төрүүлэхээр шийдэж, одоо америк болон энэтхэгийн эмч нартай идэвхитэй зөвлөлдөж байгаа гэнэ.