Сар бүр 36 тэрбумыг ипотекийн зээлд олгоно

Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,309 зээлдэгчдэд олгоод байна.

Үүнээс

Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,080 иргэнд,

Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд,

Банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд тус тус олгосон байна.

Цаашид дээрх гурван төрлийн эх үүсвэрээс 2019 оны 6 дугаар сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.462019-06-03 10:07:48

Уг нь энэ мөнгө ирээдүйтэй бизнест яг энэ хүүгээрээ хөрөнгө оруулалтанд явдаг бол. Даан ч олигтой бүхнийг төр хамсаар тийм бизнес ч олдохоо байлаа. Ухамсар муутай мулгуу нийгэм тансаглалаа л илүүд үзэх юм шив дээ.