Зургаадугаар сарын зурхай

2019 оны зургадугаар сар гарлаа. Энэ сард таны өрнийн зурхай ямар байх талаар танилцуулж байна.

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар та бүхний хувьд адал явдлаар дүүрэн байх болно. Таны урам зориг нэмэгдсэнээр ажил, бизнесийн үйл хэрэгт эерэг нөлөө үзүүлэх болно. Аливаад эерэг хандлага гаргаснаар ямар ч асуудал танд саад болохгүй. Сэтгэн бодох чадвар өндөр байх тул эрсдэлтэй нүүр тулаад үзээрэй. Санхүүгийн боломж бололцоо өснө. Энэ үед өөртөө түлхүү хөрөнгө оруулалт хийхийг хичээгээрэй.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны хайр дурлал, гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Иймд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлээ илчлэх, болзоо зохиох зэрэгт бүтэмжтэй байх болно. Гэхдээ хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй гэж анхааруулж байна.

Эрүүл мэнд: Тархины хэт ачааллаас шалтгаалан стресс нэмэгдэнэ. Нойргүйдэх, ходоод гэдэс хямрах магадлалтай. Ажил, амралтын хэмнэлээ зөв зохицуулах хэрэгтэй. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Зарим нэг саад бэрхшээл тулгарах ч  өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна.

Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн тал дээр од эрхэс таагүй нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн маргаан, хосын зөрчилд эв зүй, уян хатан хандах хэрэгтэй. Гэр бүлийн хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй. Ганц бие хүмүүс сонирхол татсан нэгэнтэй учрах болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал сайн байна.  Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ үед эдгэрэх найдвар тун өндөр байна. Аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байж, гэмтэж бэртэх, амьтанд хазуулахаас сэрэмжлээрэй.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Од эрхсийн нөлөөгөөр сарын эхээр  ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Түншийн холбоо харилцаа сайжирна. Хэрвээ та үйлчилгээний салбарт ажилладаг бол боломж илүү тохионо. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна.

Гэр бүл, хайр дурлал: Энэ ордонд төрсөн олон хүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Хайр сэтгэлийн харилцаанд таатай. Ганц бие хүмүүс өөрөөсөө тэс өөр үзэл бодолтой нэгэнтэй холбоо харилцаа тогтоож магадгүй. Гэр бүлтэй хайр дурлалаа олсон хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэхдээ ахуйн жижиг асуудлаа харилцаатайгаа хутгах хэрэггүй. Энэ сард олон хүн гэрлэх, хуримаа хийх магадлал өндөр байна.

Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Ажлаа хойш тавих, хариуцлагаас эмээх хэрэггүй. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Тиймээс өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой, сайн байх төлөвтэй байна. Гагцхүү танаас ухаалаг зарцуулалтыг шаардаж байна.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралын хэмнэлд өөрчлөлт оруулна. Энэ сард та бүхэн өөдрөг хандлагатай, сэтгэл хөдлөл ихтэй байх хандлагатай байна. Энэ нь хосын харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна.

Эрүүл мэнд: Аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэх зэргээр тамир тэнхээгээ сэлбээрэй. Хордлого авах, ходоод гэдэс хямрах хандлагатай. Агаар салхинд гарч, Д амин дэмээ нар салхиар нөхөөрэй.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард бусдыгаа манлайлж, төрөлхийн удирдагч чадвараа харуулж чадна. Бүтээлч, санаачилгатай байдлаар ажиллавал орлогоо нэмэгдүүлж, албан тушаал ахих боломжтой. Энэ сард та хүссэн бүхнээ авах, зорьсондоо хүрэх боломж их байна. Бизнес эрхлэгчид шинэ ашигтай төсөлд хамтарвал удаан хугацаагаар ашигтай ажиллах үүд нээгдэнэ.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүст тааламжгүй сар. Бүтэлгүй дурлал, ганцаардал, гуниглалд автаж  суухын оронд энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хостой болон гэрлэсэн хүмүүсийн хувьд амьдрал улам амттай, тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд гэр бүлийн гэрэл гэгээ, баяр баясал гэдгийг илүү мэдрэх гэр бүлийн сар байх болно.

Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Спортоор хичээллэж, эрүүл амин дэмтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэм барих, турах гэж хичээх хэрэггүй.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгө, газар, эсвэл дундын өмчтэй холбоотой маргаан үүсч мэднэ. Тиймээс санхүүгийн асуудалдаа няхуур хандахыг зөвлөж байна. Ажил төрөл бүтэмжтэй сайхан байна. Шинэ ажил, шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол сарын эхэн үеийг сонгоорой. Санхүүгийн байдал тогтворгүй байх бөгөөд таны сэтгэл хөдлөлөөрөө гаргасан огцом шийдвэрээс болж хүндрэл үүсч мэднэ.

Гэр бүл, хайр дурлал: Сарын сүүлээр эсрэг хүйстнээсээ мэдрэх таашаал дээд цэгтээ хүрнэ. Таны бүтээлч байдал, хөдөлмөрч, хичээнгүй байдал таны хайртыг улам өдөөж өгнө. Гэр бүлийн харилцаанд тайван, эвтэй байх бололтой. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санааг тань зовоож мэдэх юм.

Эрүүл мэнд: Энэ сард та эрүүл мэнддээ санаа зоволтгүй. Гэхдээ өөртөө хэт анхаарал тавьж, ямарваа жижиг шинж тэмдгийг өвчин гэж эндүүрэх хандлагатай байна.  Удаан хугацаанд биеэ чагнаж, сэтгэлээрээ өвдвөл үнэхээр тэр өвчнөө үүсгэх боломжтойг анхаараарай.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны ажил үйлс бүтэмжтэй, амжилт дүүрэн байна. Энэ завшааныг ашиглаж, нэр хүндээ өсгөж, байр сууриа бэхжүүлээрэй. Ажил хэрэг болон хуулийн маргаанд зөвшилцөл, тохироонд хүрэхэд тохиромжтой үе биш. Мөнгөний асуудлаа цэгцэлж, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ихээхэн ашиг олж чадна.

Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаанд туйлшрахгүй байхыг хичээгээрэй. Зарим нь гэрлэх гэж яарах бололтой. Гэр бүлтэй хүмүүс энэ сард уйтгарлаж, хэрүүл маргаан дэгдээж болзошгүй. Санаа зоволтгүй, энэ бол түр зуурын үзэгдэл юм.

Эрүүл мэнд: Халуун зунаар ханиад тусахаас сэрэмжил. Өвчтэй хүнээс вирусийн халдвар авахаас болгоомжлоорой. Хүйтэн, халуун харшуулахаас болгоомжлоорой.

ХИЛЭНЦ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, карьерын хувьд гайхалтай санал ирэх боловч хүлээж авахаасаа өмнө сайн бодож тунгаахыг анхааруулж байна. Хувийн зорилгодоо хүрэх гэсэн хэт их амбиц тань бусдынхтай ашиг сонирхолтой нийцэхгүй. Энэ сард ажил хэрэгтээ хичээл зүтгэл гаргаж, хувийн санхүүдээ анхаарч, өөрийн сул тал, зан чанараа өөрчлөх гэж хичээнэ.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард хайр дурлалын тал дээр хувийн харилцаа гайхалтай байна. Хосын харилцаанд өндөр сорилт тулгарч болзошгүй. Та хоёрын хүсэл мөрөөдөл, зорилго хоорондоо зөрчилдөж магадгүй. Сошиал, интернэтийн амьдралаас болж нэгнийхээ сэтгэлийг шархлуулж магадгүй шүү.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд санаа зовох асуудал үүсэхгүй. Аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ сайн өгнө. Агаар салхинд гарч, эрч хүчээ сэргээгээрэй.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард таны ажлын орчинд багагүй өөрчлөлт гарна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайн байх бөгөөд орлого тодорхой хугацаагаар саатах магадлалтай. Асуудал тулгарвал эерэг сэтгэлгээгээр хандаж, бусдаас зөвлөгөө тусламж авах хэрэгтэй. Хамт олны уур амьсгал таны ажлын орчинд гаргаж буй эмоци, хандлагаас их шалтгаална.

Гэр бүл, хайр дурлал: Тогтворгүй харилцаандаа цэг тавих зөв цаг үе. Романтик болзоо, хэрүүл маргаан, сэтгэл догдлом уулзалт гээд таныг олон зүйл хүлээж байна. Мөнгө санхүүгийн асуудлаас болж гэр бүлд маргаан дэгдэж болзошгүй. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй.

Эрүүл мэнд: Энэ сард таны эрүүл мэндийн байдал сайн байна. Бага зэргийн ядаргаа, стрессийг давж чадвал өвчин тусаад байхгүй. Гэхдээ дархлаагаа дэмжиж, амин дэмтэй хоол хэрэглэж, агаар салхинд гарч сэтгэлээ сэргээгээрэй.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэг, бизнест тодорхойгүй байдал үргэлжлэх боловч санаа зовох хэрэггүй. Таны энерги, эрч хүч сэргэж тулгарсан бэрхшээлийг даван туулахад дэм болно. Таны урам зориг, бүтээлч байдал нэмэгдсэнээр салбартаа амжилт гаргаж чадна. Уран бүтээлчид онгодтой байж, суут бүтээл туурвих бололтой. Санхүүгийн байдал эрс сайжирч, өөртөө мөнгө зарцуулах боломж бүрдэнэ.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын харилцаанд тааламжгүй сар. Хостойгоо ойлголцоход хүндрэлтэй байх болно. Сэтгэл хөдлөлөө захирч сурахгүй бол сарын сүүл гэхэд та ганцаардал, харамсалд автах магадлалтай. Гэр бүлдээ аль болох цаг заваа зарцуулж, тэдний хүсэл зорилгыг сонсох хэрэгтэй.

Эрүүл мэнд: Ядрах, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Энэ сард биедээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийхэд  гэмгүй.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр ажил хэрэгт багагүй саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Ажил хэргийн түнш, эсвэл дарга хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй. Санхүүгийн байдал сарын дунд үеэс сайжирч, орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулах, сугалаанд аз одтой байна. Энэ сард гэр бүлийн бизнес эхлүүлэхэд тохиромжтой.

Гэр бүл, хайр дурлал: Хосын харилцаа батжиж, шат ахина. Ганц бие хүмүүсийн хувьд өнгөрсөнтэйгөө зууралдах хэрэггүй. Таныг гэсэн хүний сэтгэлийг ойлгоход илүү хялбар байх болно. Сарын сүүлээр романтик учрал таныг хүлээж байна.

Эрүүл мэнд: Сэтгэл санаа тогтворгүй байх тул хоолонд дургүй болох, ходоод гэдэсний үйл ажиллагаа муудах магадлалтай. Тиймээс дархлаагаа дэмжиж, спортоор хичээллэх хэрэгтэй.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших,  байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай.  Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын харилцаанд олон сорилт бас өсөлт дэвшилт хүлээж байна. Гэр бүл зохиох, шинэ хүн хүлээж авах зэргээр үйл явдал өрнүүн байна. Ганц бие хүмүүс өөрт таалагддаггүй хүнтэй санамсаргүй байдлаар харилцаанд орох бололтой. Энэ нь таныг нэг хэсэгтээ зовоох тул болгоомжтой байх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Согтууруулах ундаа, хэвийн бус нойрноос болж өвчин тусах бололтой. Биед ноцтой өвчлөл байхгүй ч зовуурьтай байх бололтой. Бариа засал, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үр дүнтэй байна.

Сэтгэгдэл бичих