Хүүхэд болон түүний өсөлт торнилтын тухай сонирхолтой баримтууд

Хүүхдүүд амьдралынхаа эхний жилд  жингээ гурав дахин нэмдэгийг та мэддэг үү? Хүүхдийн тархи амьдралын эхний 5 жилд  ямар ч үеийнхээс  хамгийн эрчимтэй хөгждөгийг та мэдэх үү?  Тийнхүү хүүхдийнхээ өсөлт торнилтын тухай сонирхолтой баримтуудыг цааш нь уншина уу!

1) Хүүхэд эхийнхээ хэвлийд байхдаа усанд амьсгалж чаддаг

Хүүхэд үр тогтсоноос хойш бүр 28 долоо хоногийн дараа эхийнхээ хэвлийд амьсгалж эхлэдэг. Уушиг нь дөнгөж хөгжиж эхлэж байдаг учир хүчилтөрөгчөөр дүүрдэггүй, гэхдээ  хүүхэд зохих булчингуудыг хөдөлгөж сурахдаа,  өрц болон бусад булчингийн туслалцаатайгаар уушигаа удирдахад суралцдаг байна. Тийнхүү төрөх үедээ түүний уушиг бүрэн ажиллах чадвартай болж, агаараар дүүрэхэд бэлэн болсон байдаг!

2) Таны хүүхэд яг тан шигээр мөн тэр үнэрийг мэдэрч чаддаг!



Таны хүүхэд хэвлийд байхдаа, ээжийнхээ гэдсэнд байгаа тэр зүйлийг үнэрлэж чадахгүй нь мэдээж, гэхдээ гаднын үнэрийг мэдэрч чаддаг уст шингэн чухамхүү хэвлийд байдаг. Гурав дахь гурван сартайдаа тэр үнэрийг бүр илүү сайн мэдрэх бөгөөд учир нь энэ үнэр бас ихэсээр дамжин ордог байна.

3) Таны хүүхэд бүр хэвлийд байхдаа айдасыг мэдэрч чаддаг