С.Чинзориг:Амьжиргааны түвшний босго оноог харгалзан хүсэлт гаргасан хүүхдүүдэд мөнгө олгоно

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргажээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлийн үеэр холбогдох албаныханд даалгасан.

Дээрх мэдээллийн дагуу хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө авах нь гэсэн ойлголт, хүлээлт нийгэмд үүсээд байсан ч үгүй болж таарлаа.

Өөрөөр хэлбэл, одоо хүүхдийн мөнгө авч байгаа 912 мянган хүүхэд дээр 88 мянган хүүхэд нэмэгдэх юм байна. Ингэхдээ амьжиргааны төвшин нь  670 гэсэн босго онооноос доогуур айл хамрагдана. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 12.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх юм. Хүүхдийн мөнгө олгох журамд заасны дагуу cap бүрийн 20-ны өдөр олгохоор зохицуулсан тул нэг сая хүүхэд ирэх сарын 20-ноос өмнө нь авч байсан арилжааны банкин дахь хүүхдийн мөнгөний дансаараа дамжуулан мөнгөө авах ажээ.

Тиймээс эцэг эхчүүд хүүхэд тань мөнгө авах хүүхдийн тоонд орсон эсэхийг өрхийн мэдээллийн сангаас хайлгаж, тулгаж үзэх, ороогүй бол хүүхдийн мөнгө авах хүсэлтэй дахин харьяа дүүрэг хорооныхоо халамжийн ажилтанд гаргах юм байна.

-Хүүхдийн мөнгө өнгөрсөн саруудыг нөхөж олгох уу? 

-Хүүхдийн мөнгө нөхөж олгохгүй. Зургаадугаар сарын 1-нээс хойш хүсэлт гаргасан хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоно.

-Босго онооны тухай яригдаад байна лээ? 

-Эхний ээлжийн босго онооны асуудлыг ярина. Учир нь батлагдсан нэмэлт эх үүсвэрээс хүсэлт гаргасан хүүхдүүдийн тоо хэтэрвэл онооны асуудал ярихаас өөр аргагүй. Үлдсэн хүүхдүүдээ жич авч үзье гэж ярьж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЭНЭ сайд ухаантай юм ХҮҮХДЭД ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨХДӨӨ ДАНДАА ГАР ТАТНАА өөрөө үр хүүхэд ач зээгүй байхаа - 66.181.189.652019-06-01 08:11:23

иргэн

зочин - 202.9.42.2402019-05-31 16:24:43

Маяглалгүй өгвөл зүгээр юм хэдэн хүүхдииг бас нас зүсээр ньялгаварлан гадуурхчих юм.хэлсэндээ хүрээгүй их маяглаад 20 онд танай нам байхгүй