Володимир Зеленский: Украин улс хоёр дайн хийж байна


Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын сенатч Роберт Портмантай уулзахдаа, “Украин улс хоёр дайн хийж байна. Бид Оростой, мөн дотоодын авилгатай дайтаж байгаа” гэжээ.

Тэрээр түүнчлэн Украины парламентыг тараах шийдвэр гаргаснаа Дээд Рада хангалтгүй ажиллаж, Засгийн газар бүрдүүлэх явцыг удаашруулахаар байсныг харгалзан үзсэн гэж тайлбарласан байна. Володимир Зеленский парламентын ээлжит бус сонгууль явуулахгүй бол Засгийн газар арванхоёрдугаар сараас нааш бүрдэхгүй болсныг онцолжээ.

Уулзалтын үеэр Донбассын нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэх, юуны өмнө гал зогсоох, барьцаалагчдыг харилцан солилцох асуудлыг ч мөн хөндсөн байна. Украины Ерөнхийлөгч хамгийн анхны ажлын айчлалаа чухам Луганскийн муж дахь фронтын тэргүүний анги нэгтгэлүүд рүү хийснээ тэмдэглээд Вашингтоны зүгээс Киевийг ямагт дэмждэгт талархал илэрхийлжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 84.0.83.402019-05-31 22:18:58

hunii neriig zuv bicheechee orkoo